RP&A - Greetings

 

Untitled-2.jpg 

Бид бизнесийн гараагаа 2009 оноос эхэлсэн бөгөөд Монголын Эрчим хүчний салбарт дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг онцгой эрхтэйгээр оруулж нутагшуулан, угсралт, туршилт тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэн Улс эх орныхоо хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.

Байгуулагдсан цагаасаа Монголын Эрчим Хүчний Систем, хэрэглэгчидэд нийцсэн техникийн шийдлийг байнга санал болгон, гүйцэтгэлийг тогтмол өндөр төвшинд хийж ирсэн бөгөөд бидний энэхүү үйлчилгээнд хэрэглэгчид үргэлж сэтгэл хангалуун байдаг.

Манай инженер техникийн ажилтанууд нь зөвлөх, мэргэшсэн инженерүүд, мэдлэг ур чадвар нь өсч яваа залуу инженер, техникийн ажилтануудаас бүрдэх бөгөөд ирээдүй болсон залуу боловсон хүчинг сурган, өндөр ахиц дэвшилд хүрэхийн төлөө олон нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Компанийн удирдлагын багийн зүгээс мэргэжил нэгт хамт олон, харилцагчид, хамтран ажилладаг Монголын болон олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хамтрагч түншүүддээ цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

 

АЛСЫН ХАРАА

Хэрэглэгчиддээ дэлхийд тэргүүлэгч компаниудын
жишигт хүрч үйлчилгээ үзүүлнэ.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Чадварлаг баг, дэвшилтэт технологи, мэдээлэлд
тулгуурлан хэрэглэгчидийн хүсэл зорилго, шаардлагад
бүрэн нийцсэн ажил үйлчилгээг үзүүлнэ.