Эрчим хүч, цахилгаан хангамжийн алба нь БХБЯ, ЭХЯ-наас олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд, Монгол улсын барилга, эрчим хүчний норм дүрмийн дагуу дараах ажлуудыг МУ-ын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн удирдлаган доор чанар стандартын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Үүнд:
- 220 кВ хүртэлх ЦДШ, дэд өртөөний угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
- Цахилгаан үл тасалдах /UPS/ төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ
- Зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих
- 0.4-35кВ хүртэлх бүх төрлийн цахилгаан түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ
- Цахилгаан эрчим хүчний 0.4-15кВ-ны кабель шугам, агаарын шугам, дэд өртөөний угсралт суурилуулалт
- Барилгын гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмж, холбоо дохиолол, реле хамгаалалт, автоматик, цахилгааны хуваарилах самбар, тоноглол угсралт
- Дизель станцын суурилуулалт, засвар үйлчилгээ
- Сэргээгдэх эрчим хүчний бүх төрлийн тоног төхөөрөмж угсралт, туршилт тохируулга