Ухаалаг байшин, барилга

Ар Пи энд эй ХХК нь Чех улсын Elko компанийн албан ёсны дистрибьютер бөгөөд iNELS автоматжуулалтын ухаалаг системийг оруулж ирлээ.


Smart_City.pngУхаалаг орчин гэж юуг хэлэх вэ?

Өнөөдөр олон төрлийн ухаалаг бүтээгдэхүүнүүд гарч ирсэн хэдий ч "Ухаалаг орчин" системийн ид шид нь дээрх бүгдийг нэгтгэн хамтад нь хослуулан ажиллуулахаар зохицуулсанд байгаа юм.

Орон гэрийн томоос жижиг хүртэл, шинээс хуучин хүртэл бүхий л нөхцөл байдалд iNELS нь танай гэрт харилцан үйлчлэл, төгс шийдлээр амьдралын хэв маягт нь тохирсон энгийн хялбар, эрч хүч, тав тухыг авч ирэх нэгэн шинэ технологийн системийг хүргэнэ. Ганц хүрэлтээр гэрлүүдээ асааж, хөгжмийнхөө эфектийг дураараа тааруулж, халаагуураа нэмж асааж, хаалгуудаа түгжиж, харуул хамгаалалтын системээ ажиллуулах боломжтой. Энэхүү ухаалаг системийг хэрэглэж эхэлснээс хойш та өмнө нь энэнгүйгээр яаж байж байснаа гайхах болно.

 

Албан өрөө, ресторан, зочид буудал ... зэргийн хувьд яах вэ?

iNELS-ийн хамрах хүрээ нь асар өргөн бөгөөд энэ нь зөвхөн "ухаалаг гэрийн" тухай асуудал биш ба ухаалаг албан өрөө, ресторан, зочид буудал төдийгүй худалдааны төвүүд болон эмнэлгүүдэд ч бас суурилуулах боломжтой.

Зочид буудлын зочид халуун хүйтнийг хэзээ ч мэдрэхгүйгээр өрөө нь автоматаар температураа тохируулж байгааг мэдрээд энэхүү системд талархахгүй байх аргагүй юм. Мөн утасгүй холболт бүхий удирдлагаар халуун/хүйтэн, хөшигнүүд, гэрлүүд зэрэг өрөөнийхөө бүхий л тоног төхөөрөмжийг удирдах юм. Энэхүү зочид буудлын эздэд хэмнэлт авч ирхээс гадна зочидод дээд зэрэглэлийн таашаал өгөх юм.

Бүтээмж гаргахад ажиллах орчин маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэн ажлын өрөөндөө байгааг хянах, уулзалтын өрөө хэдийд захиалгатай болохыг мэдсэний үндсэн дээр өөр цагт уулзалтаа товлох, ажлын өрөөнөөсөө цайндаа гараад явхад хаалга өөрөө автоматаар цоожлогдох бөгөөд зөвшөөрөлгүй хэнийг ч оруулахгүй байх зэрэг өргөн ухаалаг боломжуудтай.

Тус систем нь бүхий л өргөн боломжуудыг өөртөө төвлөрүүлсэнээр таныг гэртээ, ажил дээрээ, зочид буудалд байх бүхий л цаг хугацаанд таныг тайван байлгах боломжыг бүрдүүлнэ.

Restauration.jpeg