RP&A - Import

      Манай компани нь цахилгаан, дулааны эрчим хүч, электроникийн тоног төхөөрөмжийг чанар стандартын өндөр хэмжээнд үйлдвэрлэгч, дэлхийд нэр хүндтэй компаниудын бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаагаас микропроцессорын реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаа олгогч АНУ-ийн SCHWEITZER ENGINEERING LABORATORIES (SEL) корпорацийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. 

     Манай компани нь АНУ, Их Британи, Израйл, Хятад, ОХУ, Солонгос, Польш, Итали, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудын 40 гаруй компаниудтай доорхи үндсэн чиглэлүүдээр хамтран ажилладаг. Үүнд: 

    -Чанарын өндөр төвшинд шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлэх,

   -Гадаадын өндөр мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдтэй Эрчим хүчний салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүн, технологи, ололт амжилтын талаар мэдээ мэдээлэл солилцох,

   -Угсралт, төслийн ажил хамтран хийж гүйцэтгэх, онлайн зөвлөгөөн хийх, тэднийг урьж өөрийн байгууллагын болон харилцагч байгууллагуудынхаа ажилтнуудад сургалт явуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.