SEL-2414 нь гадаа трансформаторт бэхлэгдэн трансформаторын бүх мэдээлэл, удирдлагыг ханган ажиллахаар зориулагдан бүтээгдсэн ба хамгаалалтын реленүүдийн хүнд хэцүү нөхцөлд ажиллах стандарт болох IEEE болон IEC стандартуудыг хангаж ажиллахаар бүтээгдэж шалгагдсан ба байгалийн хатуу ширүүн нөхцөлд ажиллах чадвартай. SEL-2414-ийг суурилуулсанаар дамжуулахын болон түгээхийн бүхий л трансформаторуудыг удирдан хянах, мөн SCADA-тай холбогдсон дэд станц болон автомат системтэй холбох холболтын уян хатан сонголтуудыг хийх боломжтой болох юм. Оролт гаралтын сонголтоор тосны түвшинг хянах, гэнэтийн өндөр даралт үүсэх үед анхааруулах дохио ажиллах болон бусад удирдлагыг зохицуулах боломжтой. SEL-ийн бүхий л бүтээгдэхүүний адилаар ямар ч сааталгүй ажиллах 10 жилийн баталгаат хугацаатай гэдгийг сануулхад илүүц бизээ.
© Copyright 2024