SEL-1102 Хүнд хэцүү нөхцөлд ажиллах зориулалттай платформ процессор

ҮЙЛДВЭРЛЭЛ цуцлагдсан

SEL-1102 нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд орших дэд станцууд болон үйлдвэрийн удирдлага, автоматжуулалтад зориулан үйлдвэрлэгдсэн хүнд хэцүү нөхцөлд ажиллах зориулалттай компьютер юм. SEL-1102 нь ямар нэгэн үйлдлийн систем дагалдаж ирэхгүй бөгөөд энэ нь таньд өөрийн хүссэн үйлдлийн системийг суурилуулах боломж олгох юм.  Жишээ нь: Linux, Windows. Schweitzer Engineering Laboratories-ын хамгаалалтын реле-тэй адил стандартаар зохион бүтээгдсэн ба бүх эд анги нь ямар ч хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, -40 градусаас +75 градуст ажиллах чадвартай болно. Бусад энэ төрлийн компьютеруудтай харьцуулахад эдэлгээ даах чадвар 10 дахин өндөр бөгөөд ямар ч сааталгүй ажиллах 10 жилийн баталгааг SEL корпорациас гаргадаг.