Манай компани нь Ховд аймгийн Жаргалант сумын 35/6 кВ-ын 2х10000 кВА-ын дэд станц, 35 кВ-ын ЦДАШ, 6 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн улсын комист бүрэн хүлээлгэн өгсөн билээ.
Ховд аймгийн төвийн 35/6 кВ-ын 2х 6300 кВА-ийн хуучин Ховд дэд станц нь 2014 оны өвлийн их ачаалалын үед хэт ачаалалд орж найдвартай ажиллагаа алдагдаж байсан тул манай компани 2014 оны 1-р сард Хуучин Ховд дэд станцад 10000 кВА-ийн шинэ трансформатор тээвэрлэн хүргэж аймгийн өвлийн их ачаалалын ЦЭХ-ний найдвартай ажиллагааг хангаж түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн төв Жаргалант сум Эрчим хүчний чадлын дутагдалд орох аюулаас бүрэн ангижрав.
© Copyright 2024